Зорчигчдын эд зүйлсийг олж өгсөн жолооч нартаа баярлалаа
🚌🚌🚌 Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ☎️ 70044040 дугаарын утсанд нийт 136 дуудлага ирсэн.
Иргэд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн талаар мэдээлэл асууж тодруулсан байна.
Иргэдээс нэг гомдол, нэг санал, 5 талархал ирсэн.
Санал: Баянзүрх дүүргийн 8-р хорооны оршин суугч Э.Жаргалсайхан: Ч:34 “Шархадны эцэс-ТЭЦ-3” чиглэлийн автобусны тоог нэмж, маршрутын уртыг богиносгож өгнө үү. Автобусанд байрлуулсан дэлгэцээр "Зорчигчид соёлтой үйлчлүүлэх чиглэл"-ээр хийсэн шторкийг тасралтгүй байнга явуулж бидний ая тухтай зорчих нөхцөлийг хангаж өгнө үү.
Талархал: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын М:5 “Ботаник-10-р хороолол” чиглэлийн автобусны жолооч н.Очгэрэл ээжийн маань мартаад буусан цагаан тортой ном бас бус зүйлийг түргэн шуурхай олж өгсөнд маш их баярлалаа.
Талархал: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” чиглэлийн 15-041 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Баасанбат автобусанд мартаад буусан ахуйн хэрэглээний барааг минь түргэн шуурхай олж өгсөнд баярлалаа.
Талархал: “Сутайн буянт” ХХК-ийн Ч:61 “ТЭЦ-3-Офицеруудын ордон” чиглэлд явж байсан 5-233 гарааш дугаартай автобусны жолооч С.Түмэнжаргал хүүхдийн утас олж өгсөнд баярлалаа.
Талархал: "Зорчигч тээвэр хоёр" ӨНӨААТҮГ-ын Ч:42 “Зайсан-Монгол хюндэй киа компани” чиглэлийн 2-106 гарааш дугаартай автобусны жолооч Б.Батсайхан зорчигчтой эелдэг харилцаж, цэвэрхэн сайхан үйлчилсэнд баярлалаа.
Талархал: "Зорчигч тээвэр нэг" ӨНӨААТҮГ-ын М:6 “ТЭЦ-3-Монгол тэмүүлэл сургууль” чиглэлийн 1-091 гарааш дугаартай автобусанд цүнхээ орхиж буугаад 70044040 дугаарт холбогдож, жолоочтой түргэн шуурхай холбож өгсөнд баярлалаа. Автобусны жолооч О.Энхбат цүнхийг минь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөнд баярлалаа.