Авто үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулллаа
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн есөн дүүргийн засаг даргын газартай хамтран нийслэлийн хэмжээнд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль, дүрэм журам, стандартын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалтад Нийтийн тээврийн бодлогын газрын Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн авто үйлчилгээ хариуцсан ажилтан, дүүргийн авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын албаны сургалт хариуцсан байцаагч оролцож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Удирдамжийн хүрээнд есөн дүүргийн хамруулах зорилготой бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн дүүргийн 109 иргэн, аж ахуйн нэг байгууллагуудыг хамруулаад байгаа ба уг сургалт ирэх сард үргэлжлэх юм.


