Албан хаагчид ухамсар хөгжүүлэх оюуны арга техникийн талаарх мэдлэгтэй боллоо
Автотээврийн салбарын гавьяат тээвэрчин, доктор Л.Түдэв гуай ухамсар хөгжүүлэх оюуны арга-ТМ техникийн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын албан хаагчдад танилцуулах уулзалтыг өнөөдөр хийлээ.
Уг арга техникийг өнөөдрийн байдлаар 35 орны 250 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн судалж, 60 гаруй орны 1400 гаруй их, дээд сургуульд ашиглаж байна. Энэ арга техникийг ямар ч насны хүн сурахад амархан бөгөөд ухаан, ухамсар, зан харилцаа, хэл ярианы хөгжил өргөжин тэлж, бүтээлч байдал нэмэгддэг ажээ.
Иймд байгууллага хамт олноороо сурснаар тухайн байгууллагын ажилтны бүтээлч байдал, хамт олны уур амьсгал эрс өөрчлөгддөг гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон байна.