• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

  • 2025-09-24
  • Сайнбуян
  • 1 мин унших

"Улаанбаатар трамвай" төслийн ТЭЗҮ-ийг НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо болон МАН, АН-ын бүлгийн хуралдаанаар “Улаанбаатар Трамвай” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг үе шаттай хэлэлцсэн бөгөөд энэ сарын 23-ны өдөр НИТХ ын ээлжит бус VII хуралдаанд танилцуулж, дэмжигдлээ. Төслийн ТЭЗҮ-ийг “Улаанбаатар Трамвай” төслийн захирал Б.Ану-Үжин танилцуулсан бөгөөд нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдэж, ийнхүү баталлаа.  

Улаанбаатар Трамвай төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бөгөөд энэ нь 11 км урт,16 зогсоолтой байна. Тус чиглэлд зорчих хугацаа нийт 29 мин байх юм.  

Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд хэрэгжих бөгөөд 15 км урт, 23 зогсоолтой байна. Тус чиглэлд нийт 37 мин зорчино. Энэхүү хоёр шугам дагууд нийт 26 км буюу 52 км хос шугам тавигдана.  

Трамвайн дундаж хурд 30 км/ц - 70км/ц хүртэл хурдлах боломжтой. Зорчигчид зогсоолд трамвайг хүлээх хугацаа нь 5 мин байх юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.