• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн салбарын шилдэг инженер, техникийн ажилтнууд шалгарлаа
  • 2025-09-24
  • Сайнбуян
  • 1 мин унших

Нийтийн тээврийн салбарын шилдэг инженер, техникийн ажилтнууд шалгарлаа

Нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээнийг энэ сарын 9-ний өдөр зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, "Yutong bus” ХХК-ийн хамтран зохион байгуулсан засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээнд БНХАУ-ын Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан нийтийн тээврийн 17 аж ахуйн нэгж байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцсон юм.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилтнууд зохиомлоор үүсгэсэн гэмтлийг хамгийн богино хугацаанд илрүүлж, засах, хэвийн үйл ажиллагаанд оруулахад хэрхэн ажиллаж буй ур чадвараараа өрсөлдсөн юм.

Уралдааны тэргүүн байранд

📍“Сутайн буянт” ХХК-ийн инженер, техникийн ажилтан О.Мөнгөнхүү, хоёрдугаар байранд

📍”Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан Б.Нямдорж, гуравдугаар байранд

📍 “Автобус нэгдэл” ХХК-ийн инженер, техникийн ажилтан Б.Батболд нар шалгарлаа.

Тусгай байранд “Зорчигч тээвэр-4” ОНӨААТҮГ-ын инженер Д.Батжаргал

“Зорчигч тээвэр-4” ОНӨААТҮГ-ын инженер Я.Лхагважав

“Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ-ын инженер О.Цолмон нар шалгарлаа.

Уралдаан тэмцээнд баг хамт олноо амжилтай бэлтгэн оролцуулсан аж ахуйн нэгжээс “Сутайн буянт” ХХК, “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.