• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Х:19 чиглэлийн замналд өөрчлөлт орлоо
  • 2025-09-24
  • Сайнбуян
  • 1 мин

Х:19 чиглэлийн замналд өөрчлөлт орлоо

Чингис хаан олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх зорилгоор Х:19 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбайн төв зогсоол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:19 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Олимпын гүүр-Сүхбаатарын талбайн төв зогсоол” чиглэл болгон өөрчлөв.

Уг замналд нь өөрчлөлт орсноор тухайн чиглэлийн автобус Сүхбаатарын талбайн төв зогсоолоос Олимпын гүүрээр гарч Махатма Гандигийн гудамжаар зорчиж, 120 мянгатын зогсоол дээр зогсох юм. Харин автобусны цагийн хуваарьт ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно.

Тус чиглэлийн цагийн хуваарьтай https://www.transport.ub.gov.mn/a/197 орж танилцана уу.