• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

НТБГ-ын албан хаагчид монгол бичгийн сургалтад хамрагдаж байна
  • 2025-01-15
  • Сайнбуян
  • 1 мин

НТБГ-ын албан хаагчид монгол бичгийн сургалтад хамрагдаж байна

Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулахтай холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас албан хаагчдынхаа монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор монгол бичгийн анхан, дунд шатны сургалтыг зохион байгуулж эхэллээ. 

Сургалтыг Нийслэлийн боловсролын газрын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү, Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн сургагч багш С.Батмөнх, 97 дугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш М.Буяндэлгэр, АШУҮИС-ийн харьяа ЕБ-ын Ахлах сургуулийн монгол хэлний багш, ШУ-ны доктор С.Нэргүйцэцэг нар удирдан явуулж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын нийт 80 албан хаагч монгол бичгийн сургалтад нэг сарын хугацаатай хамрагдах ажээ.