• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн шалгагч нар сургалтад хамрагдлаа
  • Уржигдар 15 цаг 46 мин
  • Сайнбуян
  • 1 мин

Нийтийн тээврийн шалгагч нар сургалтад хамрагдлаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нарыг нийтийн тээврийн салбарын техник, технологи, парк шинэчлэлт, салбарт мөрдөгддөг хууль, дүрэм, журам, стандарт, үйлчилгээний ажилтны зан харилцаа, зорилтот бүлгийн иргэдэд хэрхэн үйлчлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч чадавхжуулж, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтыг Нийтийн тээврийн бодлогын газрын Зорчигч тээврийн хэлтэс, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, Тээврийн цагдаагийн алба, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хамтран зохион байгуулав. 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нар нь “Нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, нийтийн тээврийн үйлчилгээнд шалгагч нарын оролцоо” сургалтад хамрагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн болон мэдээллийн хүртээмж, зорилтот бүлгийн зорчигчдод хэрхэн үйлчлэх болон Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалт, хяналтын талаарх мэдээлэлтэй болно. Цаашид шалгагч нарын ажлын бүтээмж, үйлчилгээний соёл дээшлэх юм.