
Сүү ХК-аас Мираж зочид буудал хүртэлх авто замыг хаах үеэр нийтийн тээврийн автобусны чиглэлд орох өөрчлөлтүүд
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сүү ХК-аас Мираж зочид буудал хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил өнөөдөр орой 23:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн автобусны замналд аравдугаар сарын 6-ны 23:00 цагаас эхлэн өөрчлөлт оруулахаар болов.
Энэ замаар зорчдог нийтийн тээврийн Ч:82, Ч:62, Ч:46, Ч:57, Ч:57Б, Ч:44, Ч:20Б, Ч:20А, Ч:16А, Ч:16, Ч:6, Ү:18, Ч:38, Ү:12, Д:8 чиглэлд өөрчлөлт орох юм. Зам засварын ажил арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 06:00 цагт дуусна.