• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Зорчигч нь буудлын бус газар бууж, суух эрхгүй
  • 2025-10-09
  • Сайнбуян
  • 3 мин унших

Зорчигч нь буудлын бус газар бууж, суух эрхгүй

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 2-8-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

🤗Талархал: “Трансбус ХХК-ийн 11-014 гарааш дугаартай автобусны жолооч Ч:51 “Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд ажиллахдаа ахуйн үйлчилгээний ордны буудлаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээж байгаад суулгасанд маш их баярлалаа. 11-014 гарааш дугаартай автобусны жолооч С.Эрхэмбаярт иргэний талархлыг уламжилсан.

🤗Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Саранчимэгээс “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Г.Энхбаатарт талархал илэрхийлэв. “Манай оюутан охин автобусандаа бичиг баримт, түрүүвчтэй мөнгөө хаясан байсныг жолооч иргэний үнэмлэхийн хаягаар олж өгсөнд баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв.

🚌Автобусны зогсоол цэгцлэх: Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн А.Алтан-Эрдэнэ: Ч:33 “Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог” чиглэлийн "Дээд салхит", "Салхит завсар-3" гэсэн 2 автобусны зогсоол хоорондын зай маш их хол байна. Дунд нь зогсоол гаргах шаардлагатай байна гэсэн хүсэлт ирүүлснийг Тээврийн бодлого, судалгааны хэлтэст шилжүүлэв.

🚌Автобусны зогсоолыг цэгцлэх: Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэн Саруулбат: Нисэхийн эцсийн автобусны зогсоол дээр автобуснууд нь багтахгүй байна. Энэ чиглэлийн автобусыг Нисэхийн шинэ эцсээс очиж явуулдаг болгох саналтай байна гэсэн гэсэн хүсэлт ирүүлснийг Тээврийн бодлого, судалгааны хэлтэст шилжүүлэв.

🚌Автобусны тоо нэмэх: Баянзүрх дүүргийн иргэн Сономжид: Д:6 "Шар хоолойн ам-Гачууртын эцэс" чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өглөө, оройдоо хүүхдүүд сууж чадахгүй хичээлдээ хоцорч байна гэсэн хүсэлтийг Тээврийн бодлого, судалгааны хэлтэст шилжүүлэв.

🚌Автобусны зогсоол шинээр нээх: Хан-Уул дүүргийн 12-р хорооны иргэн Пүрэвдорж: Х:7 (Туул тосгон-Хангарьд буудал) чиглэлийн "Морингийн даваа", "Буянт-Ухаа-1" гэсэн 2 зогсоолын хооронд автобусны зогсоол гаргаж шийдвэрлэж өгнө үү. Маш хол зайтай байна гэсэн хүсэлтийг Тээврийн бодлого, судалгааны хэлтэст шилжүүлэв.

🚌Автобусны зогсоол шинээр нээх: Баянгол дүүргийн иргэн Сандаг: Ч:18А “ТЭЦ-3-Гэмтлийн эмнэлэг” чиглэлийг "Эх нялхсын зогсоол" дээр зогсдог болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Тээврийн бодлого, судалгааны хэлтэст шилжүүлэв.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн 8-р хорооны иргэн Жигжиджав: Ч:55 “Дэнжийн 1000-ын эцэс-Зайсан” чиглэлийн 13-274 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Эрдэм транс ХХК-ийн 13-274 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад төлбөрөө төлөх шаардлага тавихад гомдол гаргагч төлбөрөө жолоочийн бүхээгний цонх руу шидсэн. Гомдол гаргагчийн буруутай үйлдэл.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн: Ч:52 “Дүүхээ дэлгүүр-Зайсан” чиглэлийн 11-067 гарааш дугаартай автобус Сентозагийн автобусны буудлаас хөдлөөд холдоогүй байхад нь хаалгыг нь тогшоод суутал жолооч нь “Чи ямар гэрийнхээ хаалгыг тогшоод орж ирж байгаа юу” гэж надтай маргалдаж, миний биед халдсан.

📍 Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн 11-067 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад автобус хөдөлсний дараа хаалга тогшиж суугаад жолоочтой маргалдан заамдалдан ноцолдсон. Автобус хөдлөөд замын хөдөлгөөнд оролцсон үед хүн авч, буулгаж суулгахыг хориглодог тул гомдол гаргагчийн буруутай үйлдэл.  

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэн Энхцэцэг: Ч:7а “Нисэх-Таван богд компани” чиглэлд явж байгаа 15-072 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Зорчиг тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-072 гарааш дугаартай автобусны жолоочийн цайны цаг болсон тул буу гэсэн шаардлага тавихад хоёр зорчигч жолоочтой маргалдаж хэрэлдсэн байна. Жолооч Э.Энхбатад зорчигчдод шаардлагаа зөв тавьж ойлгуулж байх сануулга өгсөн.

📍 Жолоочийн гомдол: “Сутайн буянт” ХХК-ийн 5-282 гарааш дугаартай автобусны жолооч нь Олимп хотхонд хүнээ буулгаад хөдөлгөөнд оролцоод явж байхад нь нэг зорчигч буудлын бус газар буухыг шаардсан тул жолооч буулгах боломжгүй гэхэд жолоочийн бүхээг рүү дайран орж ирж, хаалганы товчлуур дарж, онгойлгон буусан байна. Зорчигч нь буудлын бус газар бууж, суухыг хориглохоос гадна жолоочийн бүхээг рүү нэвтрэхийг хориглодог заалттай учир иргэн та бүхэн үүргээ ухамсарлаж, соёлтой зорчиж байхыг сануулж байна.

️Иргэн та нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарт залган мэдэгдэх боломжтой.