
ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 буудал” чиглэлийг шинээр нээлээ
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 буудал” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Тус чиглэлд нийтийн тээврийн 1 автобус 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ.