• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Талархал: Автобусны жолооч хараа хяналтгүй явж байсан бага насны хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ
  • Уржигдар 12 цаг 23 мин
  • Сайнбуян
  • 4 мин унших

Талархал: Автобусны жолооч хараа хяналтгүй явж байсан бага насны хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 9-14-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

🤗 Талархал: Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-017 гарааш дугаартай автобусны жолооч А.Долгормаа Ч:81 (3,4-р хороолол-Хангарьд цогцолбор) чиглэлд ажиллахдаа гэрлэн дохиогоор гүйгээд гарч ирж байхад хүлээж байгаад автобусанд суулгасанд маш их баярлалаа.

🤗 Талархал: Ханул дүүргийн иргэн Батбаяр: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын Х:14 (Баруун туруу-5 шар) чиглэлийн 2-209 гарааш дугаартай автобусны жолооч Д.Жамьяндоржид маш их баярлалаа. Бичиг баримтаа хаана гээснээ мэдэхгүй байсан чинь энэ жолооч өөрөө холбогдож, бичиг баримтыг минь өгсөнд талархаж байна. Ажлын амжилт хүсье.

🤗 Талархал: "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байгаа 25-130 гарааш дугаартай автобусны жолооч Л.Батжаргалд маш их баярлалаа. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй явж байхад нь буулгахгүй авч явж ар гэрийнхэнд нь өгсөнд талархаж байна.

🤗 Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Төгөлдөрсайхан: “Эрдэм транс ХХК-ийн Ч:54 (Яармагийн эцэс-Баянхошуу) чиглэлийн 13-291 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Амарболд нь иргэдтэй зөв боловсон найрсаг харилцаж, дулаахан, цэвэрхэн тухтай байгаад талархаж байна. Ажлын өндөр амжилт хүсье.

🤗 Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Цэрэнчимэд: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлийн 2-096 гарааш дугаартай жолооч нь зөв хандлагатай, маш цэвэрхэн үйлчилж байна.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэн М.Мөнхцэцэг: М:4 (Шархад-Гэмтэл) чиглэлийн 11-013 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Их ууртай байнга хараал хэлж, доромжилсон, шаардлага тавьсан чинь чамайг авч явах албагүй буу гээд буух зогсоол болоогүй байхад хөөгөөд буулгасан.  трансбус

📍 Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч Б.Очирт торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Жадамбаа: Ч:9 (Нисэх-Тэнгис-МУИС) чиглэлийн 15-031 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Замын хөдөлгөөнд маш бүдүүлэг оролцож байна. Шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилж, зүй бус үйлдэл үзүүлсэн.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын диспетчер Батжаргалд асуудлыг шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариу өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Э.Мөнгөнсүх: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮ-ын Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлийн 1-143 гарааш дугаартай автобусны жолооч нь Хөдөлмөрийн яамны автобусны зогсоолоос хүнээ авалгүй явахад нь араас очиж, хаалгыг тогшиж суугаад картаа уншуулсан чинь намайг доромжилсон.

📍 Шийдвэрлэлт: Гомдол мэдүүлэгч нь гомдлоо буцаасан.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Гантөмөр: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Ч:48A (Зүүн салааны шинэ эцэс-МУБИС) чиглэлийн 3-207 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Би автобусны UBCard апп ашиглаад QR уншуулах гэсэн чинь болохгүй байгаа бол өөр төрлөөр төлбөрөө төл гээд хэл амаар доромжилж, намайг хөөж буулгасан.

📍 Шийдвэрлэлт: Хэсгийн дарга Цэрэндуламд асуудлыг шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариу өгч эргэж мэдэгдэх үүрэг өгөв.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Сувданчимэг: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлийн 2-100 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зөрчил илрээгүй тул гомдол гаргагчийн буруу.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Халиун: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв) чиглэлийн 13-222 гарааш дугаартай автобусны жолооч нь Сүмбэр орд буудлаас хүнээ аваагүй явсан.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга Мөнхсүлдэд асуудлыг шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариу өгч эргэж мэдэгдэх үүрэг өгөв.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Энхтүвшин: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын Ч:26 (Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб) чиглэлийн 1-126 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Офицеруудын ордны автобусны зогсоол дээр байгаа хүмүүсийг бүрэн гүйцэт аваагүй, ороод шаардлага тавьсан чинь хүлээж аваагүй.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зорчигч өөрөө согтуу жолооч руу дайрч зодох гэсэн.  

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Отгонжаргал: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын Х:5 (Налайх-Офицеруудын ордон) чиглэлийн 25-096 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. UB картын QR уншуулах хооронд элдэв үгээр хэлж, хэл амаар доромжилсон.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын хэсгийн ахлагч Алтансүхэд асуудлыг шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариу өгч эргэж мэдэгдэх үүрэг өгөв.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Пүрэвдулам. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Ч:48А (Зүүн салааны шинэ эцэс-МУБИС) чиглэлийн 3-199 гарааш дугаартай автобусны жолооч нь Баянхошууны зогсоол дээр хүнээ буулгаад урд хаалгаа онгойлгохгүй хүнээ авалгүй явсан. Гомдолтой байна.

📍 Шийдвэрлэлт: Камер шүүх боломжгүй тул хэсгийн ахлагч Мягмарнаранд асуудлыг шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариу өгч эргэж мэдэгдэх үүрэг өгөв.