
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид чадавхжуулах сургалтад хамрагдлаа
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид Засгийн газрын 43 дугаар тогтоолоор баталсан журмуудын дагуу тайлан мэдээ гаргах, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулах сэдэвт сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалтаар
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Хяналт шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг танилцуулах,
Улсын төсвийн тодотгол, түүний мөрөөр баримтлах чиглэл, нийслэлийн 2026 оны төсвийн төсөөлөл, 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх талаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга, нэгжийн дарга нар болон төрийн албан хаагчдыг арга зүйгээр хангаж, чадавхыг бэхжүүлэх зорилготой.
Тус сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын газрын дарга нар, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан албан хаагч, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан алба хаагчид оролцлоо. Албан хаагчдад дээрх журмуудын талаарх ойлголтыг хүргэж, тайлан, мэдээ ирүүлэхэд гаргадаг алдаа, дутагдал цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцсэн юм.