• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Хүнээ аваагүй жолооч нарыг торгов
  • 2025-10-22
  • Сайнбуян
  • 4 мин унших

Хүнээ аваагүй жолооч нарыг торгов

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 12-14-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

🤗 Талархал: Иргэн Г.Пүрэвдулам: Ч:42 (Зайсан-Та Чи) чиглэлд явж байгаа “Трансбус” ХХК-ийн 11-096 гарааш дугаартай тээврийн хэрэгсэл нь маш дулаахан жолооч Д.Нямсүрэн нь найрсаг үйлчилж байсанд баярлалаа.

🤗 Талархал: Иргэн Дарьсүрэн: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-011 гарааш дугаартай автобусны жолооч Ж.Батмөнхөд маш их баярлалаа. Түргэн шуурхай холбогдож, орхиж буусан цүнхээ авсан.

🤗 Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхжаргал: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа “Сутайн буянт” ХХК-ийн 5-230 гарааш дугаартай  автобусны жолооч нь шаардлага сайн тавьж, иргэдэд зөв боловсон үйлчилж байна. Маш их баярлалаа.

📍 Иргэний гомдол: Налайх дүүргийн иргэн Б.Жаргалсайхан: Ч:72 (Хөгжим бүжгийн коллеж-Богдхон амралт) чиглэлийн 5-225 гарааш дугаартай автобусны жолооч номын сангийн буудлаас маршрутын гэрлээ унтраагаад хүнээ авахгүй хоосон явсан.

📍 Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Б.Батжаргалд торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Бум-эрдэнэ: Ч:18Б (МҮИС-ТЭЦ-3) чиглэлийн 13-268 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тамхи татсан. Тухайн иргэн тамхины харшилтай тул харшил нь хөдлөөд яаран буусан байна.

📍 Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолооч С.Санжаажавт торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Бямбаноров: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-080 гарааш дугаартай автобусны жолооч Ч:37 (Улаанхуарангийн эцэс-4-р хороолол) чиглэлд ажиллахдаа Улаанхуарангийн эцсийн зогсоолоос суусан чинь хэл амаар доромжилж зодох шахлаа. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зорчигч төлбөрөө төлөөгүй жолоочтой хэрэлдэж, цүнхээрээ цохисон байна.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Мөнхцэцэг: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-012 гарааш дугаартай автобусны жолооч Ч:71 (МУБИС-120 мянгат) чиглэлд ажиллахдаа Хүннү-2222-ын буудлаас суух гээд зогсож байхад урд байсан хүмүүсийг суулгачхаад хаалгаа хаагаад дайрчих шахаад явлаа.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад Хүннү 2222 хороолол буудалд хүнээ буулгаж, суулгасан байна. Автобус хөдөлсний дараа нэг хүн автомашинаа түгжиж байгаа харагдсан.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Р.Наранчимэг: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-163 гарааш дугаартай автобусны жолооч Ч:21Б (Вокзал-Дэнжийн 1000-ын эцэс) чиглэлд ажиллахдаа гар хаалгаараа хавчиж чирсэн. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зорчигч суух гэснээ буцаж яваад дахин ирж хаалганд хавчуулагдсан суусан байна.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Э.Даваажав. РД: Ч:10 (Гадна тойруугийн эцэс-ТЭЦ-3) чиглэлийн 25-078 гарааш дугаартай автобусны жолооч ТЭЦ-3 автобусны буудлаас хүнээ авахгүй явсан. Маш удаан хүлээсэн. Гомдолтой байна.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Наранбатыг дуудан ирүүлж уулзахад буудал дээр хүн байхыг хараагүй гэсэн. Дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхааруулж сануулсан.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.Ганзориг: “Автотерминал трейд” ХХК-ийн 14-004, 14-034 гарааш дугаартай автобусны жолооч нар Ч:7 (Нисэх-Хүнсний 1-р дэлгүүр) чиглэлд ажиллахдаа Хүнсний 4-р дэлгүүрээс Алтай хотхоны автобусны зогсоол хүртэл хүнээ авахгүй явлаа.

📍 Шийдвэрлэлт: “Автотерминал трейд” ХХК-ийн Тээвэр зохицуулагч Нарангэрэлд байгууллагын дотоод журмаар жолооч нартаа арга хэмжээ тооцон эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн М.Анхтуяа: Ч:42 (Зайсан-Та Чи) чиглэлийн 2-078 гарааш дугаартай автобусны жолооч Оргил рашаан сувилал буудлаас хүнээ аваагүй. Гомдолтой байна.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨӨТҮГ-ын жолооч Х.Энхбаярт торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Халиун: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв) чиглэлийн 13-222 гарааш дугаартай автобусны жолооч Сүмбэр орд буудлаас хүнээ аваагүй явсан. Гомдолтой байна арга хэмжээ авч өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-222 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад Сүмбэр орд буудлаас 20:46 цагт нэг хүн суусан байна.  

📍 Иргэний гомдол: Ч:7 (Нисэх-Хүнсний 1-р дэлгүүр) чиглэлийн 14-004 гарааш дугаартай автобус нь буудал зарлагч лед дэлгэцээ ажиллуулахгүй яваад байна. Арга хэмжээ авч өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Автотерминал трейд” ХХК-ийн Тээвэр зохицуулагч Нарангэрэлд байгууллагын дотоод журмаар жолооч нартаа арга хэмжээ тооцон эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.

📍 Иргэний гомдол: Сүхбаатарын талбайн эцсийн зогсоол дээр суудал болон дулаан бүхээггүй байдаг. Түгжрэлтэй үед дийлэнх автобуснууд нэг талдаа гараад ирэхгүй уддаг. Номын сангийн буудлаас суугаад талбай дээр зогсоод хөөж буулгасан.

📍 Шийдвэрлэлт: Эцсийн зогсоол дээр бүх зорчигчид буусан байх ёстой тул жолоочийн зохих шаардлага тавьж зорчигчийг буулгасан байна.