• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Хүнээ аваагүй болон зорчигчтой маргалдсан жолооч нарт хариуцлага тооцов
  • 2025-10-23
  • Сайнбуян
  • 5 мин унших

Хүнээ аваагүй болон зорчигчтой маргалдсан жолооч нарт хариуцлага тооцов

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 15-21-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

🤗 Талархал: Иргэн Наранцэцэг: Ч:26 “Тоосгоны үйлдвэр эцэс-Жанжин клуб” чиглэлийн “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-114 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч түргэн шуурхай үйлчилж өгсөнд маш их баярлалаа.

🤗 Талархал: Иргэн Д.Наранцэцэг: Х:1 “Санзайн эцэс-7 буудал” чиглэлийн “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-236 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Дэлгэрсайхан мундаг хариуцлагатай жолооч байна баярлалаа .Миний үнэтэй эд зүйлийг олж өгсөн. Нийтийн тээврийн бодлогын газрын санал, гомдол хариуцсан ажилтнуудад баярлалаа. Түргэн шуурхай жолоочтой холбогдож, ажилласанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсьe.

🤗 Талархал: Иргэн Болорзаяа: Ч:2 (Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 2-204 гарааш дугаартай "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын жолооч П.Майдар иргэдтэй зөв боловсон найрсаг харилцаж, автобус нь дулаахан, цэвэрхэн тухтай байгаад талархаж байна. Ажлын өндөр амжилт хүсье.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.Батбаатар: Трансбус ХХК-ийн 11-016 гарааш дугаартай автобусны жолооч Ч:52 (Дүүхээ дэлгүүр-Зайсан) чиглэлд ажиллахдаа утсаар зүй бус үг хэллэгээр тасралтгүй ярьж, ая тухтай зорчих нөхцөл хангахгүй байна.

📍 Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу камерын бичлэг шүүж үзэхэд жолооч утсаар ярьж байгаа зүйл байгаагүй.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн С.Батмөнх: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-189 гарааш дугаартай автобусны жолооч утсаар тасралтгүй чанга  ярьж, ая тухтай зорчих нөхцөл хангахгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Камер шалгаж үзэхэд гарын оролцоогүй чихэвчээр утсаар ярьж байна.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Р.Ариунбилэг: Ч:38 “ХМК-Хайлаастын шинэ эцэс” чиглэлийн 5-292 гарааш дугаартай автобусны жолооч үйлчилгээнд явж байх үедээ тамхи татсан. Энэ жолоочдоо арга хэмжээ тооцно уу.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд тамхи татаж байгаа нь харагдахгүй байна. Гомдол гаргагч нь тус автобусаар зорчоогүй хажууд нь өөр машинд зорчиж байсан иргэн.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ч.Батчимэг: Ч:16 (Баруун салааны эцэс-10-р хороолол) чиглэлийн 11-086 гарааш дугаартай автобусны жолооч бүхээг дотроо тамхи татсан.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг шүүх боломжгүй тул нотлох боломжгүй.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ё.Дорждулам: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-152 гарааш дугаартай автобусны жолооч Ч:66 (Зайсан-11-р хороолол) чиглэлд ажиллахдаа Сөүл хотхоны зогсоолоос настай эмэгтэй Номын сан орох уу гэж асуусан чинь орохгүй гэж загнаад суулгасангүй.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад хүнээ буулгаж, суулгасан. Суусан хүн буцаж буугаагүй гомдол гаргагчийн мэдээлэл буруу.

📍 Иргэний гомдол: Иргэн Б.Отгонцэцэг: Ч:10 (Гадна тойруу-Баянмонгол хороолол- ТЭЦ-3) чиглэлийн 25-024 автобусны жолооч явахгүй гэж хүмүүсээ буулгасан. Гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Батбаатарыг дуудан ирүүлж, анхааруулж сануулсан.

📍 Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Амар: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран) чиглэлийн 4-032 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Автобусныхаа чанга яригчаар зорчигчдын дунд янз бүрээр, хэл амаар доромжилсон. Дэндүү бүдүүлэг, соёлгүй байна.

📍 Шийдвэрлэлт: “Блюбус” ХХК-ийн 4-032 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад хэл амаар доромжилсон яриа сонсогдоогүй.

📍 Иргэний гомдол: Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд явж байгаа 13-104 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Автобусны зогсоолоос зөндөө хол өнгөрч зогссон, гүйж очиж суугаад шаардлага тавьсан чинь элдэв үгээр доромжилсон.

📍 Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-104 гарааш дугаартай автобусны камерын бичлэг үзэхэд буудал дээр суудлын автомашинууд дүүрэн байсан тул автобус урд нь орж зогссон. Зорчигчдоо буулгаж суулгасан. Нэг зорчигч эмэгтэй хэрүүл өдөж автобусны жолоочтой 10 минутын турш хэрэлдсэн. Жолооч буруугүй.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Дэлгэрмаа: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв) чиглэлийн 13-279 гарааш дугаартай автобусны жолооч Саппорогийн автобусны зогсоолоос хүнээ авахгүй хоосон явсан. Иргэдэд үйлчлэхгүй юм бол яагаад апп уншуулаад хоосон яваад байдаг юм бэ?

📍 Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-279 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад хүнээ буулгаж суулгасан, 13-279 гарааш дугаартай автобусны камерын бичлэг үзэх боломжгүй.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн П.Эрдэнэ: Ч:53 “Яармагийн эцэс-МУБИС” чиглэлийн 13-255 гарааш дугаартай автобусны жолооч 22:39 цагт Таван богдоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Р.Даваанямд торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Иргэн Б.Одсүрэн: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлийн 1-127 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү. Бага насны хүүхдийн хажууд зүй бус үг хэрэглэж, зорчигчтойгоо маргалдаж, зодолдсон.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын ёс зүйн хороонд шийдвэрлэх үүрэг өгсөн.

📍 Иргэний гомдол: “Эрдэм транс” ХХК-ийн 13-283 гарааш дугаартай автобусны жолооч автобусны буудал дээр 2 секунд зогсоод бууя гэж хэлсэн ч тоолгүй явсан.

📍 Шийдвэрлэлт: Жолооч тухайн автобусны буудал дээр 1 минут зогсож, хүнээ буулгаж, суулгасан байна.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Т.Мөнх-Эрдэнэ: Ч:24А (Дүүхээ дэлгүүр-Зүрх уул) чиглэлийн 25-082 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. 6, 7, 11 настай өсвөр насны хүүхдүүдийг олон нийтийн дунд зүй бус үгээр доромжилж, автобуснаас хөөж буулгасан.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨХХТҮГ-ын 25-082 гарааш дугаартай автобусны камерын бичлэг үзэхэд 2 дүү нь түрүүлж автобусанд суугаад ах нь тусдаа орж суух үед жолооч төлбөрөө төлөхгүй бол буу гэсэн шаардлага тавьж буулгасан. Буулгахад 2 дүүтэйгээ хамт явааг мэдсэн хэмээн жолооч Н.Ганболд тайлбарласан.

Нийтийн тээврийн стандартад зорчигч нь хөлс төлөхгүйгээр зорчихыг хориглодог. Сургуулийн насны хүүхэд нь нийтийн тээврээр 200 төгрөгөөр зорчино гэж заасан тул жолооч төлбөр төлөх шаардлага тавьсан болно.