• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Автобусны буудал дээр зогсоогүй жолоочийг торгов
  • 2025-01-22
  • Сайнбуян
  • 1 мин унших

Автобусны буудал дээр зогсоогүй жолоочийг торгов

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.

Нийтийн тээврийн газарт сүүлийн нэг өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Иргэний санал: М:6 “ТЭЦ-3 Монгол тэмүүлэл” чиглэлийг сунгаж, Улиастайн эцсээр эргүүлэх хүсэлтэй байгааг Нийтийн тээврийн бодлогын газрын фейсбүүк хуудсанд илгээсэн.

Шийдвэрлэлт: М:6 “ТЭЦ-3 Монгол тэмүүлэл” чиглэлийг Улиастайн эцэс рүү сунгах боломжгүй. Учир нь М:6 чиглэл нь богино рейсээр үйлчилдэг. Улиастайтайгаас ТЭЦ-3 хүртэл зорчих бол дамжин суулт хийх боломжтой.

Иргэний санал: Y:18 “Ган хийц-Мотобуудлага” чиглэлийг ТЭЦ-3 автобусны зогсоол хүртэл явуулж өгнө үү хэмээн фейсбүүк хуудсаар хандсан.

Шийдвэрлэлт: Иргэний саналыг Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтэст уламжлав.

Иргэний хүсэлт: Ч:63 “Хан Хиллс-МУБИС” чиглэлд автобусны тоог нэмэх боломжтой юу хэмээн фейсбүүк хуудсанд хандлаа.

Шийдвэрлэлт: Ч:63 “Хан Хиллс-МУБИС” чиглэлд нийт 7 автобус 9 минутын зайтай зорчдог бөгөөд өдөрт дунджаар 3800 иргэн зорчдог. 2024 оны 11 дүгээр сарын 8-нд 1 автобус нэмж явуулж эхэлсэн. Зарим тохиолдолд түгжрэлтэй үед автобус хоорондын зай холдох тохиол гарч байгаа.

Камерын хяналт: Хяналт шалгалтын хэлтсээс камерын хяналт шалгалтаар 4-15, 4-19 гарааш дугаартай жолооч нар иргэдээс бэлэн мөнгө авсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгов.

Иргэний гомдол: 1-103 гарааш дугаартай автобусны жолооч Хас захын буудал дээр зогсоогүй хэмээн 7004-4040 дугаарт гомдол гаргасан.

Шийдвэрлэлт: Тухайн иргэний гомдлоор автобусны хяналтын камераар шалгахад Хас захын буудал дээр зогсоогүй тул жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгов.

 Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн  бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.