
“Архив, албан хэрэг хөтлөлтийн” сургалт зохион байгууллаа
Нийтийн тээврийн бодлогын газраас “Архив, албан хэрэг хөтлөлтийн” сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллагын бичиг хэргийн болон тайлан мэдээ хариуцсан 41 ажилтан 2025 оны 01 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд хамрагдлаа.
Сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, хууль дүрмийн өөрчлөлт, А болон Б тушаалын төлөвлөлт, хувийн хэргийн хөтлөлтийн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Бичиг хэрэг, архивын зааварлагч Н.Гэрэлмаа, Салбарын сургалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Бадамханд нар мэдээллийг хүргэн сонирхсон асуултад хариулт өглөө.