
Скайвелл автобусны ашиглалт, засварын сургалт боллоо
Скайвелл маркийн цахилгаан автобусны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой танхимын болон практик сургалтыг Грийн Энержи Моторс компанитай хамтран 2025 оны 01 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-т зохион байгуулж байна.
Сургалтыг “Грийн Энержи Моторс” ХХК-ийн төлөөллүүд болон “Нанжин Голден Драгон Бус” ХХК-ийн мэргэжилтэн инженер Жао Жихун нар удирдан явуулж байна.
Дээрх автобусыг ашиглагч Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын инженер засварчдаас гадна бусад ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилчид сургалтад хамрагдаж байна.