Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулгыг хүлээн авч уулзлаа
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулгыг хүлээн авч уулзан байгууллагынхаа архивын байрыг стандарт, журмын дагуу хэрхэн тохижуулж ажиллаж эхэлсэнээ танилцууллаа.
Нийтийн тээврийн бодлогын газар Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын Б блок байранд шилжин ирсэн цагаас архивын бичиг баримтыг стандартад нийцүүлэн хадгалах ажлыг эхлүүлсэн. Архивын байнга хадгалах хадгаламжийн 514 ширхэг буюу 45752 хуудас баримтыг тоолж , архивын баримтыг хамгаалалтын “А4” хэмжээтэй 490 ширхэг хайрцагт 152 , “А3” хэмжээтэй 20 ширхэг хайрцагт 60 боть хадгаламжийн нэгжийг хайрцаглаж дууссан. Галын аюулгүй байдлын хангах зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн М.Жамцдоржоос зөвлөгөө авч, галын булан, модон хаалгыг тусгай цоожоор тоноглогдсон 205х86 стандарт хангасан төмөр хаалгаар сольж, хадгаламжийн сангийн тоног төхөөрөмжийг нэмэлтээр тохижуулсан.

Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон гавьяаныхаа амралтад гарч буй ажилтандаа хүндэтгэл үзүүлж, ажилд орсон цагаас эхлэн өөрт нь хамаарал бүхий тушаалын эмхэтгэл, хийж бүтээсэн ажлыг нь онцолж, гэрэл зургаар баяжуулсан цомог бүхий дурсамжийг энэ жилээс гардуулдаг болсон. Энэ хүрээнд газрын дарга Д.Отгонжаргал 2024 онд тэтгэвэртээ гарсан ахмад ажилтан Б.Одгэрэл, Б.Отгонсүрэн нарт анхны дурсамж цомгийг гардуулан өглөө.

Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын Б блок байранд шилжин ирсэн. Нийтийн тээврийн бодлогын газрын архив бусад байгууллагуудад жишиг болохуйц стандартын дагуу архив, албан хөтлөлтөө бүрдүүлж, норм журмын дагуу тохижуулсан нь сайшаалтай байна. Тэтгэвэрт гарч байгаа хүмүүстээ ажил үйлсийг алдаршуулсан гэрэл зургийн цомог, тухайн хүний ажил амьдралын түүхийг өгүүлэх тушаал, шийдвэрийг эмхэтгэн өгдөг болсон нь бахархууштай. Энэ ажил бусад төрийн байгууллагад үлгэр дуурайлал болохуйц ажил болсныг онцолмоор байна” гэлээ.
