Б.Бэхбол: Жолооч буудалгүй газар зогсох, хөдөлсөн тохиолдолд зогсож хүн авах нь аюултай
Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн жолооч нар зорчигчоо авалгүй явсан гэх гомдол мэдээлэл 70044040 дугаарын утсанд ирж байна.
Уг асуудлаар Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол: Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд жолооч хөдөлгөөнөө эхлүүлсэн тохиолдолд автобусанд суух тохиолдол гаргасан байсан. Ганц хүний эрх ашгаас болж олон хүний эрх ашиг зөрчигддөг учир зогсох боломжгүй тохиолдол гардаг учраас жолооч маань хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явдаг байгаа. Иймд нийтийн тээврийн автобус хөдөлгөөнд оролцсон бол буулгаж, суулгахыг хориглоно гэж заасан байдаг.