Шалгагч Б.Энхжаргал: Иргэд маань ухамсартай болж, төлбөрийн олон төрлийг ашигладагт баяртай байна
Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн шалгагч Б.Энхжаргал: Иргэд нэг үеэ бодвол нийтийн тээврийн автобусаар зорчихдоо төлбөрийн олон хэрэгслийг ашигладаг болсон байна. UBCARD аппликейшнийг залуучууд өдөр тутамдаа хэрэглэх болсон нь сайшаалтай. Нийтийн тээврийн шалгагч нар бүх дүүрэгт өглөө, өдрийн ээлжээр хяналт тавьж, иргэдийн картыг цэнэглэж, чиглэлийн мэдээлэл өгч ажиллаж байна. Нийтийн тээврийн жолооч нар нэг үеэ бодвол иргэдийг төлбөрөө төлж зорчуулахад сайн шаардлага тавьдаг болсон.