• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Б.Бэхбол: Доголдолтой автобус байвал  шуурхай арга хэмжээ авч байна
  • Уржигдар 16 цаг 32 мин
  • Сайнбуян
  • 1 мин

Б.Бэхбол: Доголдолтой автобус байвал шуурхай арга хэмжээ авч байна

Хүйтний эрч чангарч, шөнөдөө 35 хэм хол давж буй энэ өдрүүдэд нийтийн тээврийн автобус хүйтэн байна гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарах болсон. Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсээс хуваарьт шалгалтыг тогтмол хийж, хангалттай халахгүй байгаа нөхцөлд албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол: Иргэдээс ирсэн гомдлын дагуу Автотээврийн хяналтын улсын байцаагч нар өдөр бүр 09.00-15.00 цагийн хооронд хуваарийн дагуу шалгалт хийдэг. Хяналт шалгалтаар хүйтэн, паар нь ажиллахгүй байгаа автобус илрээгүй. Харин паар нь дутуу үлээж байгаа тохиолдолд зөрчлийг арилгуулах албан шаардлагыг тухайн автобус баазын инженерт хэлж, зөрчлийг арилгуулж байна. Солонгос автобусны хувьд 3 паартай байдаг. Паар нь дутуу үлээсний улмаас цонх цантах тохиолдол байна. Солонгос автобусны хувьд 2016-2018 онд үйлдвэрлэгдсэн автобус байгаа. Үйлдвэрлэгдсэн оноос хойш 10 жилийн хугацаанд нийтийн тээвэрт явна гэж заасан байдаг.