• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Сургуулийн автобусны жолооч нар сургалтад хамрагдлаа
  • 2025-01-24
  • Сайнбуян
  • 1 мин

Сургуулийн автобусны жолооч нар сургалтад хамрагдлаа

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, сурагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих "Сургуулийн автобус" төслийг тав дахь хичээлийн жилдээ хэрэгжүүлж байна.

Сурагчдын амралт дуусаж шинэ улирлын хичээл эхэлж байгаатай холбоотой аюулгүй үйлчилгээг хүргэх зорилгоор сургуулийн автобусны жолооч, хүүхэд зохицуулагч нарт “Хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын мэдлэгийг нэмэгдүүлэх нь” сургалтыг өнөөдөр Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-уудтай хамтран зохион байгуулав. Сургалтад сургуулийн автобусны жолооч, хүүхэд зохицуулагч нийт 117 хүн хамрагдлаа.