• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Автобуснаасаа хоцорсон хүнийг суулгасан жолоочид талархал ирлээ
  • 2025-01-28
  • Сайнбуян
  • 2 мин унших

Автобуснаасаа хоцорсон хүнийг суулгасан жолоочид талархал ирлээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт сүүлийн хоёр өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: 15-085 гарааш дугаартай автобусны жолооч маш сайн жолооч байна. Автобуснаас хоцроод гүйж байгаа хүнийг суулгаад аваад явсан. Ийм жолооч нар олон байгаасай баярлалаа.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны иргэн Б.С: 3-223 гараашийн дугаартай автобусны жолооч Нефть хотхоны автобусны буудал дээр 10 минутын турш дэлгүүр ороод алга болсон. Жолооч нь ирэхгүй болохоор нь автобусны сигналыг нь дарсан чинь гарч ирээд зүй бусаар доромжилсон тул арга хэмжээ авч хариу өгнө үү хэмээн 70044040 дугаарт гомдол гаргав.

Шийдвэрлэлт: Гомдол гаргагч Б.С нь жолоочийн бүхээгт нэвтрэн орж эд зүйлийг хөдөлгөж буруутай үйлдэл хийсэн. Жолоочтой холбогдож асуудлыг шалгахад бие засаж байсан гэсэн тайлбар өгсөн бөгөөд цаашид цагийн хуваариа зохицуулж ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн 32 дугаар хорооны иргэн Ө: “Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ-ын 1-007 гараашийн дугаартай автобусны жолооч Ч:2 “Шархад-3,4 дүгээр хороолол” чиглэлд ажиллахдаа Цэргийн чуулгаас 3, 4-р хорооллын эцэс хүртэл тасралтгүй утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцохдоо огцом тоормос гишгэн зорчигчоо зааланд унагасан. Шаардлага тавьсан чинь бариулаас барьж явахад яадаг юм гэж загнасан хэмээн 70044040 дугаарт гомдол гаргасан.

Шийдвэрлэлт: Иргэн Ө-гийн ирүүлсэн гомдлын дагуу жолооч О.Т-ыг дуудаж шалгахад чихэвчээр ярьсан, тоормос гишгэхэд хүн унаагүй нь тогтоогдсон тул цаашид дүрмийн дагуу анхаарал болгоомжтой ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Иргэн Т.А: М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” явж байгаа 15-076 гарааш дугаартай жолооч (хэл амаар доромжилсон) энэ жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү хэмээн 70044040 дугаарт гомдол гаргав.

Шийдвэрлэлт: Тухайн иргэний гомдлын дагуу хяналтын камераар шалгахад 15-076 гарааш дугаартай автобусны жолооч тухайн иргэнтэй зүй бусаар харьцсан нь тогтоогдсон тул арга хэмжээ авахаар болсон.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.