• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Чиглэлийн давхцал үүссэн тул иргэдийг цэвэр агаарт хүргэх Х:22 “Офицеруудын ордон-Тэрэлж“ чиглэлийг өнөөдрөөс зогсоолоо
  • 2025-02-04
  • Сайнбуян
  • 1 мин

Чиглэлийн давхцал үүссэн тул иргэдийг цэвэр агаарт хүргэх Х:22 “Офицеруудын ордон-Тэрэлж“ чиглэлийг өнөөдрөөс зогсоолоо

Нийслэлийн иргэдийн цэвэр агаарт гарах эрэлт хэрэгцээнд үндэслэн Тэрэлж болон Скайресорт руу нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Үүнээс хойш даруй хоёр сарын хугацаа өнгөрөөд байгаа юм.

Тэгвэл Х:22 "Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж" чиглэл нь зорчих урсгал багатай, Х:4 чиглэлтэй давхцал үүсгэж байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Х:22 үйлчилгээг өнөөдрөөс зогсоов.

Иймд иргэд та бүхэн Х:4 "Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж" чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой.