• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн үйлчилгээнд UBSMARTCARD, UBCARD гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна
  • 2025-02-04
  • Сайнбуян
  • 1 мин унших

Нийтийн тээврийн үйлчилгээнд UBSMARTCARD, UBCARD гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна

ХЭРВЭЭ ТА UBCARD ТӨХӨӨРӨМЖӨӨР ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ БОЛ

Дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

  •   Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликейшн татаж авах эсвэл UBCARD -аа худалдан авсан байх ёстой.
  •  Хэрэв та UBCARD аппликейшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид вертуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
  •  Та UBCARD аппликейшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
  •   Хэрвээ та UBCARD-аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
  •   Та UBCARD-аа киоск төхөөрөмжөөс худалдан авах бүрэн боломжтой

ХЭРВЭЭ ТА UBSMARTCARD ТӨХӨӨРӨМЖӨӨР ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ БОЛ

Дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

  • Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Umoney карт эсвэл Банктай хамтарсан Umoney карттай байх.
  • Банктай хамтарсан карт мөн эсэхийг шалгахдаа банкны картын ард байрлах 1615-аар эхэлсэн 16 орон бүхий Umoney картын дугаар байгаа эсэхийг шалгана.
  • Umoney картаа цэнэглэнэ. Банктай хамтарсан карт бол дансандаа 5000-аас дээш төгрөгтэй байх.
  • Автобусанд суухдаа Umoney төхөөрөмжид картаа дарах.
  • Автобуснаас БУУХ БҮРДЭЭ Umoney төхөөрөмжид картаа дарах.

1 удаа төлбөр төлж тухайн өдөртөө 3 удаа дамжин суух боломжтой.

Хамтарсан карт: Голомт банкны Т карт, ХХБанкны Бритто Классик, Бритто Эйнштейн карт, Хаан банкны К карт, Хас банкны Тэмүүлэл карт.