• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчино
  • 2025-02-04
  • 4 мин унших

Нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчино

​​​​​Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөрт 1200, амралтын өдөр 903 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

НИТХ-ын ээлжит II хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Чингис хаан ОУНБ, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд 2025 оны II сарын 01-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтын картаар 1000 төгрөгөөр өдөрт 4 удаа чиглэл харгалзахгүй зорчих боломж бүрдсэн.

Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ.

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcart” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулна” гэв.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.

✅ ЗОРЧИГЧДЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ БОЛОМЖ

Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах бөгөөд U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн ХАС, ХААН, ГОЛОМТ, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой

2025 оны 2 дугаар сарын 1-нээс төлбөрийн шинэ боломжууд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь UBCart гар утасны аппликэйшн, UBCart шинэ төлбөрийн карт юм. Гар утасны UBCart аппликейшн ашиглан QR кодыг уншуулж төлбөр төлөх боломжтой.

Цаашид Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихтэй 100 цэгт Киоск байршуулах бөгөөд уг төхөөрөмжөөс шинээр хэрэглээнд нэвтэрч буй шинэ төлбөрийн картыг худалдан авах, цэнэглэх боломжтой юм.

Түүнчлэн бэлэн мөнгө болон бүх банкны NFC дэмждэг картаар үйлчлүүлэх боломж хэвээр бөгөөд та энэ боломжоо ашигласан тохиолдолд зорчих бүрд 1000 төгрөг төлнө.

✅ КИОСК ТӨХӨӨРӨМЖ

Киоск төхөөрөмжөөс дараах үйлчилгээг авах боломжтой.

1. UBcart картыг 3600 төгрөгөөр худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах боломжтой.

2. UBcart карт авахгүйгээр нэг удаагийн QR-кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

✅ ЛЕД САМБАР

Одоогийн байдлаар 100 автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийн Led самбарыг байршуулсан. Энэ самбараас иргэд, зорчигчид тухайн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлүүдийг харахаас гадна хэдэн буудлын дараа ямар автобус ирж байгааг харах боломжтой.

✅ АППЛИКЕЙШН

UBcart аппликейшний даваа тал, боломжуудийг олгоно:

1. QR кодоор төлбөр төлөх;

2. Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах;

3. Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх;

4. UBcart картаа заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх;

5. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах;

6. Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах;

7. Замчлуулах;

8. Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх

9. Нийтийн тээврийн талаар шинэ мэдээлэл хүлээн авах