• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Тамхи татсан жолооч нарыг торгов
  • 2025-02-07
  • Сайнбуян
  • 5 мин унших

Тамхи татсан жолооч нарыг торгов

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт сүүлийн хоёр өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Г: Ч:35 чиглэлийн 16-022 гарааш дугаартай автобусны жолооч КТМС-ээс суухдаа картаа уншуулсан чинь картаа уншуул гэж харааж загнасан. Гомдолтой учир арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний Дюц ХХК-ийн 16-022 гарааш дугаартай автобусны жолооч Л.Б-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ч.А: 18-047, 18-091 гарааш дугаартай автобусны жолооч нар хоорондоо уралдаж давхилдаад бариулаас барьж явсан 17 настай хүүхэд автобусанд унаж хамаг хувцас нь шавар шавхай болж бохирдсон. Цүнхэнд нь байсан гар утасны дэлгэц хагарсан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Сайхан ирээдүй” ХХК-ийн 18-047 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б, 18-091 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.О нарыг шалгасан. 2025 оны 01 дүгээр сарын 31-ийн өдөр нийтийн тээврийн үйлчилгээний Ч:27 чиглэлийн замналын Замын цагдаагийн пост автобусны зогсоолд 18-091 гараашийн дугаартай автобус 15:10 цагт, 18-047 гараашийн дугаартай автобус 15:37 цагт ирсэн тул иргэний гомдолд "хоорондоо уралдаж давхилдаад" гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Тус тээврийн хэрэгслийн жолооч нар үйлчилгээний явцад жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор нь "хүүхэд автобусанд унаж хамаг хувцас нь шавар шавхай болж бохирдсон. Цүнхэнд нь байсан гар утасны дэлгэц хагарсан" гэх асуудал үүсээгүй гэсэн мэдүүлэг өгч байгаа. Мөн тус автобуснуудад хяналтын камер суурилуулаагүй тул гомдол гаргагчийн мэдээллийг баримтаар нотлох боломжгүй болно.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.О: Ч:44 чиглэлийн 13-194 гарааш дугаартай жолооч тамхи татаад байхаар нь шаардлага тавьсан чинь хэл амаар доромжлоод байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэмтранс” ХХК-д гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ц.З: Ч:65 чиглэлийн 19-052 гарааш дугаартай автобусны жолооч ажилдаа анхаарахгүй маш их утсаар ярьж, тамхи татаад байна. Энэ жолоочид арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эмсид” ХХК-д гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эмсид” ХХК-ийн 19-052 гарааш дугаартай автобусны жолооч Р.Т-ыг шалгалаа. Жолооч Р.Т нь тамхи огт татдаггүй, тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ гарны оролцоогүйгээр ашиглах боломжтой телефон утас /чихэвчээр/ ашигласан тул зөрчил үйлдээгүй гэж үзлээ.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б: Сутайн буянт ХХК-ийн 5-267 гарааш дугаартай автобусны жолооч Ч:61 “ТЭЦ-3-120 мянгат-Офицер” чиглэлд ажиллахдаа автобусны бүхээгт тамхи татаж зорчигчдыг хордуулж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Д.Н-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Э: ДЮЦ ХХК-ийн 16-003 гарааш дугаартай автобусны жолооч Ч:35 чиглэлд ажиллахдаа автобусны бүхээгт тамхи татаж байна. Шаардлага тавьсан чинь хүлээж авахгүй хэдэрлэж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Дюц ХХК-ийн жолооч Г.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: Иргэн С.Т: М:1 “5 Шар-Офицеруудын ордон” чиглэлийн 2-134, 2-056, 3-167 автобусны жолооч нар ТБД андууд буудал дээрээс хүнээ авахгүй явсан тул арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний М:1 “5-н шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд ажилласан 2-134, 2-056, 3-167 гарааш дугаартай жолооч нарыг ирүүлэн шалгасан. Тухайн өдөр замын саатлаас шалтгаалж автобуснууд зорчигчоо багтаахгүй, зарим зогсоолоос зорчигч нэмж суулгах боломжгүй байсан байна. Дээрх жолооч нарт зорчигч нэмж суулгах боломжгүй тохиолдолд хэрхэн үйлчлэх талаар тодорхой заавар өгсөн.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б: Ч:26 “Тоосгоны үйлдвэр-Жанжин” чиглэлд явж байгаа 1-136 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. (тэр жолоочийн харьцаа хандлага, хэлж байгаа үг хэллэг үнэхээр бүдүүлэг, хэл амаар доромжилсон)

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-т гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Налайх дүүргийн иргэн М: Х:5 Налайх чиглэл орой ажил тарах цагаар явахгүй байна удаан хүлээлгэж байна. Цагийн хуваарийн мэдээллийг нийтэд ил мэдээлж баймаар байна арга хэмжээ авч хариу өгнө үү

Шийдвэрлэлт: Иргэний гомдлыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт, үйлчилгээний хэлтсийн дарга М.Сонинбаатар, Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Жанчив нарт танилцуулж, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний батлагдсан цагийн хуваарийн мөрдөлтөд дотоод хяналт, шалгалтын нэгж ажилтнуудыг ажиллуулах талаар тодорхой үүрэг даалгавар өгөв.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.