• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй зөвлөлдөх уулзалт хийлээ
  • 2025-02-07
  • Сайнбуян
  • 1 мин

Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй зөвлөлдөх уулзалт хийлээ

Нийслэлийн 2030 он хүртэлх и төлөвлөгөөнд метро, дүүжин тээвэр, LRT, BRT,  тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Нүхэн гарц төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилт тавьсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолох ажлуудыг хийж бэлтгэлийг ханган ажиллаж байгаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд тус нэгжийн албаны төлөөлөлттэй өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцов.

Уг уулзалтаар одоогийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн ойлголтой болж, хамтын ажиллагаагаа нягт уялдаа холбоотой байлгах талаар санал солилцлоо.