• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Бүхээгтээ тамхи татсан автобусны жолоочийг торголоо
  • 2025-02-12
  • Сайнбуян
  • 4 мин унших

Бүхээгтээ тамхи татсан автобусны жолоочийг торголоо

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт сүүлийн таван өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: Ч:42 “Зайсан-Та Чи” чиглэлийн 2-197 гарааш дугаартай жолооч түргэн шуурхай үйлчилсэнд баярлалаа.

Талархал: Ч:31 “Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын 4-р зогсоол” чиглэлийн 19-086 жолоочид баярлалаа гэж хэлмээр байна. Орж ирсэн хүн болгонд мэдээлэл өгч зөв шаардлага тавьж соёлтой боловсон харьцаж байна. Бүх жолооч нар ийм байгаасай.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Д: Ч:21Б “Вокзал-Дэнжийн 1000” чиглэлийн 5-236 гарааш дугаартай жолооч тамхи татсан тул шаардлага тавихад хүлээж авахгүй хэл амаар доромжилсон. Арга хэмжээ тооцож хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК-ийн жолооч М.Ч-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн Ж: Ч:9 “Нисэх-4-р дэлгүүр” чиглэлийн 15-061 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч, арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын 15-061 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.О-ын үйлчилгээнд ажиллаж байгаа бичлэгийг шалгаж үзэхэд шалтгаангүйгээр огцом тоормозлосон, зан харьцааны асуудал гаргасан зөрчил илрээгүй болно. Жолооч уг гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй, мөн уг зорчигчид шалтгаангүйгээр хэл амаар доромжлуулсандаа гомдолтой байна гэсэн мэдүүлэг өгөв.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.А: Х:7 “Туул тосгон-Яармаг 3”  чиглэлийн 15-076 гарааш дугаартай жолооч хэл амаар доромжилсон энэ жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын жолооч Х.Б-ыг шалгахад жолооч ямар ч зүй бус үг хэллэг хэрэглээгүй гэж тайлбар, мэдүүлэг өгөв. Уг асуудал хяналтын камергүй газарт болсон, нотлох баримт байхгүй тул гомдлыг хаасан.

Иргэний гомдол: Иргэн И: Х:2 “Шарга морьтын эцэс-7 буудал” чиглэлийн 25-016 гарааш дугаартай автобусны жолооч 21:05 цагт Шарга морьтын 5-р буудал дээр буулгасан. Автобусанд ундаа задалж уусан намайг жоохон согтуу байсан болохоор хөөж буулгасан. Шалгаж арга хэмжээ авна уу.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын 25-016 гарааш дугаартай автобусны жолооч Б.Б-ыг шалгаж, автобусны хяналтын камерын бичлэгийг шүүж үзлээ. Иргэн И автобусан дотор согтууруулах ундааны зүйл /Лаазтай хөх өнгийн касс пиво/ хэрэглэж, улмаар автобусны шалан дээр асгасан тул жолоочийг шаардлага тавихад өөрөө бууж явсан байна. Иймд гомдол гаргагчийн буруутай үйлдэл гэж үзлээ.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн У.У: Ч:34 “Шар хадны эцэс-ТЭЦ-3” чиглэлийн 01-145 гарааш дугаартай  жолооч 64-р дэлгүүрийн буудал ороогүй. Бөхийн өргөөнөөс шууд Сансарын emart-аар явсан.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-т гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Х.Г: Зорчигч тээвэр-5 ОНӨААТҮГ-ын 25-105 гарааш дугаартай автобусны жолооч автобусны бүхээгт тамхи татаж иргэдийг хордуулж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-т гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Иргэн Г.Г: Ч:40 “Мах импекс-Улаанхуаран” чиглэлийн 4-040 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү. Гүйцэт сууж амжаагүй байхад хөдөлгөөн эхэлж гар хавчсан,шаардлага тавихад хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-д гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Ц: Ч:23 “Зүрх-Уул-Ард кино теарт” чиглэлийн 1-044 гарааш дугаартай автобусны жолооч 7 буудал дээр цааш явахгүй гээд хөөгөөд буулгасан. Гомдолтой байна арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн зорчигч тээврийн Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын жолооч Г.Э-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Х.Ж: Зорчигч тээвэр-4 ОНӨААТҮГ-ын 15-037 гарааш дугаартай автобусны жолооч Ч:9 “Нисэх-4-р дэлгүүр” чиглэлд ажиллахдаа замын хөдөлгөөний дүрэм хангахгүй суудлын машин шахаж эсрэг урсгалд оруулсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Жолооч Ч.Д-д замын хөдөлгөөний дүрэм хангаж ажиллах талаар анхааруулж, гомдлын талаар ААНБ-д нь мэдэгдсэн.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн А.А: Ч:69Б-ын 14-018 гарааш дугаартай автобусны жолооч Хүннү их дэлгүүр ирээд цаашаа явахгүй буу гэж хөөсөн. Цаашаа эцэс рүүгээ яваач ээ гэтэл чадахгүй гээд зодох шахлаа. Маш их гомдолтой байна.

Шийдвэрлэлт: Зогсоол хооронд хүнээ буулгаж удаан зогссон жолоочийн 19'34 цагийг ажлын гүйцэтгэлээс хасаж тооцов.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.