
Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын удирдлагууд жолооч нартайгаа санал солилцов
ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ХОЁР ОНӨААТҮГ-ын удирдлагууд энэ сарын 10-14-ний өдөр нийт жолооч нартай биечлэн уулзаж, ажлын явцад үүсч буй бэрхшээл, сайжруулах боломжийн талаар санал солилцож байна.
Уг үйл ажиллагаанд Нийтийн тээврийн бодлогын газрын Сургалт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч. Бадамханд, Авто тээврийн хяналтын Улсын байцаагч Б.Мягмардорж нар оролцож хамтран ажиллаж байна.
Тус газраас хэрэгжүүлж буй ажлууд болон 5012:2021 стандартын хэрэгжилтийг танилцуулж, жолооч нартай холбоотой иргэдээс ирүүлсэн санал гомдлыг танилцуулав. Түүнчлэн зорчигч төвтэй үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд юуг анхаарах талаар зөвлөлдөв.