“Улаанбаатар" өвлийн наадмыг зорих иргэдэд автобусаар үйлчилнэ
“Улаанбаатар" өвлийн наадам 2025 оны 02 дугаар сарын 15-16-ний өдрүүдэд “Скайресорт” цанын баазад зохион байгуулагдана. Наадмыг үзэж сонирхох иргэдэд Нийтийн тээврийн автобус үйлчлэх бөгөөд Жанжин Д.Сүхбаатарын талбайн авто машины зогсоол-“Скайресорт” цанын бааз гэсэн маршрутаар доорх цагийн хуваариар явах юм.