• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн Х:4 чиглэлд өөрчлөлт оруулав
  • 2025-02-14
  • Сайнбуян
  • 1 мин

Нийтийн тээврийн Х:4 чиглэлд өөрчлөлт оруулав

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор Х:4 “Тэрэлж-Налайх-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Х:4 “10 Шар-Тэрэлж” чиглэл болгон шинэчиллээ.

Тус чиглэлд өдөрт “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 1 автобус 3 рейс буюу 5 цаг хүлээдэг байсныг Х:4 “10 шар байр-Тэрэлж” гэсэн богино эргэлтэй болгов. Зорчигчдын хувьд Налайхаас Офицер орох бол Х:5 “Налайх-Офицерууудын ордон” чиглэлд дамжин суух боломжтой. Х:4 чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдыг төрлөөр нь харьцуулбал хамгийн өндөр хувийг ахмад настан /карт/ эзэлдэг бол хамгийн бага хувийг хүүхэд эзэлж байна.