
Узбекистаны “JV Samarkand Automobile Plant” компанийн төлөөлөлтэй уулзлаа
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал Узбекистан улсын “JV Samarkand Automobile Plant” компанийн Автобус үйлдвэрлэлийн Гадаад худалдааны тэргүүн У.Амир, Самарканд авто машин үйлдвэрийн худалдааны төлөөлөгч Ш.М.Жахангер болон албаны бусад хүмүүстэй уулзлаа. Самарканд хотын автомашины үйлдвэр нь 1999 оны 3-р сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд автобус, ачааны машин үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлж, улмаар дэлхийн бусад оронд өөрийн үйлдвэрийн автобусыг нийлүүлэх зорилготой.
“JV Samarkand Automobile Plant” компанийн LE60 ISUZU автобус Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бөгөөд эвдрэл багатай, Монголын цаг агаарын эрс тэс нөхцөлд зохицсон, евро стандартаар хийгддэг, Япон хөдөлгүүртэй гэх мэт олон давуу талтай юм байна.
Тус компанийнхан найдвартай, аюулгүй, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнээр ханган өөрийн болон хөрш зэргэлдээ орны дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг аж. Тус компанийнхан автобус, автомашинаа танилцуулж, Монгол Улсын нийтийн тээврийн салбарын онцлогт тохирсон автобус нийлүүлэх боломжтойг онцлоод хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.