• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Аюултай ачаа тээвэрлэлтийн талаар сургалт боллоо
  • 2025-02-19
  • Сайнбуян
  • 1 мин унших

Аюултай ачаа тээвэрлэлтийн талаар сургалт боллоо

Тус газрын Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  аюултай ачаа, түүний тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага, аюулгүй байдлыг ханган ажиллах талаар сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад  Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хяналт шалгалтын газар, Монголын хийн түлшний холбоо,  Шатахуун тээвэрлэгчдийн залгамж холбоо НҮТББ-ын төлөөллүүд болон  тус газрын  автотээврийн хяналтын улсын байцаагч 50 гаруй албан хаагч, мэргэжилтэн оролцлоо.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал сургалтад оролцогчдод хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй аюултай ачааг тээвэрлэхэд холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг мөрдөн ажиллахын чухлыг  онцоллоо.

Сургалтыг дараах сэдвүүдээр явуулж албан хаагч, мэргэжилтнүүд аюултай ачаа тээвэрлэлтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.  Үүнд:

1.  "Нийслэлийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэчлэл" тус газрын хуулийн ахлах зөвлөх Б.Эрдэнэбилэг;

2. "Аюултай ачааны аюулгүй байдлыг хангах зарим асуудал"  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Ц.Энхцолмон ;

3. "Ахуйн хэрэглээний шатдаг хийн тээвэрлэлт, аюулгүй байдлыг хангах зарим асуудал" ДХИС-ийн ахлах багш, хууль зүйн доктор, цагдаагийн ахмад Ч.Алтангэрэл;

4. "Аюултай ачаа, ангилал, тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага MNS4978:2017 стандартын хэрэгжилт" тус газрын автотээврийн хяналтын улсын байцаагч С.Мягмардорж.