
"Нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан хяналтын камераар илрүүлсэн зөрчил илгээх зөвлөмж" сэдэвт сургалт зохион байгуулан ажиллаа
Нийтийн тээврийн бодлогын газар, "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, ICT групп, Тээврийн цагдаагийн албаны Теле хяналт замын хөдөлгөөний удирдлагын хэлтэстэй хамтран "Нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан хяналтын камераар илрүүлсэн зөрчил илгээх зөвлөмж" сэдэвт сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн аж нэгж байгууллагуудад орлоо.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-д “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно гэж заасны дагуу нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор автобусны хяналтын камераар хэрхэн зөрчил илрүүлэх, баталгаажуулах талаар холбогдох албаныхан тус сургалтаар заав.
Тус сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 13 аж ахуйн нэгжийн 148 жолооч, инженер техникийн ажилтнууд хамрагдсан юм.