
Нийтийн тээврийн бодлогын газрынхан монгол бичгийн сургалтад хамрагдлаа
Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан бичгээ кирилл, үндэсний бичгээр хослуулан хөтлөхөөр тусгасан. Нийтийн тээврийн бодлогын газраас албан хаагчдынхаа монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анхан, дунд шатны сургалтыг нэг сарын хугацаанд зохион байгуулав.
Сургалтыг Нийслэлийн боловсролын газрын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү, Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн сургагч багш С.Батмөнх, 97 дугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш М.Буяндэлгэр, АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн Монгол хэлний багш, Шинжлэх Ухааны доктор С.Нэргүйцэцэг нар зохион байгууллаа.
Сургалтад тус газрын 80 гаруй албан хаагч хамрагдаж, унших бичих болон монгол бичгээр албан бичгээ хөтлөх дадлага хийж ур чадвараа дээшлүүлэв.
Амжилттай суралцсан албан хаагчдад Нийслэлийн Боловсролын газраас гэрчилгээ олгосон юм. Өв соёлоо дээдлэн, үндэсний бичгээ зааж сургасан эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлье.