• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нисэх чиглэлд хоёр шинэ чиглэл нэмэгдлээ
  • 2025-04-11
  • Сайнбуян
  • 1 мин

Нисэх чиглэлд хоёр шинэ чиглэл нэмэгдлээ

Авто замын түгжрэлээс шалтгаалсан автобусны хүлээгдлийн хугацааг багасгах, зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нисэх чиглэлд хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Тодруулбал, Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/41 дүгээр тушаалаар “М:3а Архивын ерөнхий газар-Таван богд компани” чиглэлд 3 автобус, “Ч:7а Нисэх-Таван богд компани” чиглэлд нийт 4 автобус 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчилнэ.

Үндсэн чиглэл болох “М:3 “Архивын ерөнхийн газар-Сүхбаатарын талбай”, Ч:7 “Нисэх-Ард кино театр” чиглэл иргэдэд хэвээр үйлчлэх юм.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.