
ТҮЦ ашиглан Umoney картаа цэнэглэдэг байсан иргэд хаана хандахаа хамгийн их асуужээ
ТҮЦ ашиглан картаа цэнэглэдэг байсан иргэд хаана, хэрхэн цэнэглүүлэх вэ гэсэн асуултыг олон удаа ирүүлжээ. Бид илүү хялбар, илүү цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээг нэвтрүүлсээр байгаа.
- Нийтийн тээврийн үйлчилгээнд UBcard, Umoney карт ашигладаг.
- Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн та КАРТАА хэрхэн цэнэглэх вэ.
- Та UB карттай бол цэнэглэгч КИОСК ашиглан картаа цэнэглэж болно. Карт цэнэглэгч киоскыг 100 байршилд байршуулсан.
- Та UBCARD аппликейшн ашиглан хэдхэн хормын дотор цэнэглээд үйлчлүүлээрэй.
Аппликейшн ашиглан цэнэглэх зааврын линк:
https://www.facebook.com/transport.ub.gov.mn/videos/550681261407337
Та ТҮЦ хайж, цаг хугацаа алдах шаардлагагүй болсон. Та хамгийн ойр байгаа байршлын КИОСК ашигалахаас гадна UBCARD аппликейшнаа ашиглаарай. Та Umoney карттай бол Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр, мөн гар утсаараа цэнэглэх боломжтой.
Umoney карттай зорчигч та дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж аваарай.
https://www.facebook.com/Umoneyofficial
Нийтийн тээврийн автобусанд та бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөрөө төлөх боломжтой. Таны цаг хугацааг хэмнэн, илүү амар, илүү хялбар, илүү хүртээмжтэй үйлчилгээг сонгоорой. Нийтийн тээврийн сонгон үйлчлүүлдэг Та бүхэнд талархал илэрхийлье