
ОХУ-ын төрийн өмчит “РОСАТОМ” корпорацийн Зүүн өмнөд Азийн салбарын гүйцэтгэх захирал Сергей Денимтэй уулзлаа
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал ОХУ-ын төрийн өмчит “РОСАТОМ” корпорацийн Зүүн өмнөд Азийн салбарын гүйцэтгэх захирал Сергей Денимтэй уулзлаа.
Монгол Улсад 2024 онд салбараа нээсэн “РОСАТОМ” корпораци нь ураны хайгуул, олборлолт баяжуулалт, хувиргалт, хийн түлш үйлдвэрлэлийг хариуцдаг 450 охин компанитай корпораци юм.
Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлдэг бөгөөд агаарын чанарыг сайжруулахад нийтийн тээврийн автобус шингэрүүлсэн хийн түлш ашиглах нь чухал нөлөөтэй. Тиймээс тус корпорацийн зүгээс хамтран ажиллах санал тавьж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн мэдээллээ танилцуулав.
Нийтийн тээврийн салбарт “РОСАТОМ” корпорацийн шингэрүүлсэн хийн түлш ашигласнаар эдийн засгийн үр өгөөж ямар байх, дэд бүтцийг бүрдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, нийтийн тээврийн автобусанд ямар төхөөрөмж ашиглах боломжтойг судлахаар тохиролцов.