• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Ц.Бямбасүрэн: Аюултай ачаа тээвэрлэдэг аж аруйн нэгжид стандартаа ханган ажлаа хийхийг сануулан албан шаардлага хүргүүллээ
  • 2026-04-07
  • Сайнбуян
  • 2 мин унших

Ц.Бямбасүрэн: Аюултай ачаа тээвэрлэдэг аж аруйн нэгжид стандартаа ханган ажлаа хийхийг сануулан албан шаардлага хүргүүллээ

Нийтийн Тээврийн бодлогын газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарын хамтран баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд хяналт, шалгалт хийх тухай удирдамж"-ийн хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий 30 агуулах бүртгэлтэй байгаагаас 24 агуулах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр агуулахуудаас Улаанбаатар хотын хэмжээнд 279 шатахуун түгээх станц, 47 шингэрүүлсэн хий түгээх станцуудад түгээлт хийж байна.

Шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шатахуун түгээх станцуудад түгээлт хийж буй тээврийн хэрэгслүүдэд тэмдэг тэмдэглэгээ дутуу, мэргэшсэн жолооны үнэмлэхгүй жолооч жолоодсон, галын дүгнэлт гаргуулаагүй, “ЕС” болон “Түр” замын хуудас аваагүй, тээврийн хэрэгслийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хувь тээврийн хэрэгсэлтэй иргэдээр гэрээ байгуулалгүй, стандартад заасан даац хэтрүүлэн ачсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Нийслэлд 3682 автоцистерн бүртгэлтэй байгаагийн 746 буюу 20,2 хувь нь замын хөдөлгөөнд оролцож болохгүй даац хэтрэлттэй тээврийн хэрэгсэл байгаа судалгаа байна.

Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, аюултай, тэсэрч дэлбэрэх эрсдэлээс ангид байх, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэх, зохицуулалтад саад учруулах, тодорхой зорчих чиглэлийг тогтоогоогүйгээс зам, замын байгууламж эвдрэх зэрэг эрсдэлийг үүсгэж байна.

Иймд тус газрын АТХУБ-ийн 2026.03.31 өдрийн дугаартай зөрчил дутагдлаа арилгах тухай хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байгаа.  

Нийтийн тээврийн бодлогын газраас Зам тээврийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/78 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд,хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/322 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Журмын хэрэгжилтийг хангах үүднээс Нийслэлийн ачаа тээврийн цахим систем”-ээр дамжуулан 100 хувь цахимаар EC, Түр замын хуудсыг олгож байна. Иймд нийт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа иргэд, хуулийн этгээдүүд та бүхэн холбогдох төрийн байгууллагуудын зөвлөмж, тодорхойлолтоо авч хөдөлгөөнд оролцоорой гэж хэлмээр байна.