“AUTO SERVICE -OPEN DAY” эхлэхэд 30 хоног үлдлээ
Нийслэл болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн бодлогын газар, авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран “AUTO SERVICE -OPEN DAY” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
2026 оны 5 дугаар сарын 8-10-ны хооронд болох энэхүү арга хэмжээнд нийслэлийн хэмжээнд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн гэж байгууллагууд оролцоно.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс “AUTO SERVICE -OPEN DAY” арга хэмжээ нь стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлан таниулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилготой юм.
